Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан алба хаагчдын сургалтыг энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.
Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль эрхзүй, үндсэн ойлголт, журам, стандартууд, заавар зааварчилгаа, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл, анхны тусламж, суурь сэхээн амилуулалт, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандарт, мэргэжлээс шалтгаалсан өвчин, эрүүл ахуйн хяналтын хуудас зэрэг сэдвийн хүрээнд сургалт, дадлагыг зохион байгууллаа.
2024/12/20
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/12/20
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/12/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ