Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

A- A A+

Мэргэжлийн боловсон хүчнийг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх хүрээнд ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн хоёр алба хаагч ҮБХИС-ийн  Кибер аюулгүй байдлын сургалтын төвд 45 хоногийн сургалтад хамрагдлаа.

Дэлхий дахинд кибер халдлагын төрөл, зорилго, арга техник улам боловсронгуй болж, давтамжийн тоо секундэд хэдэн саяар тоологдох хэмжээнд нэмэгдэж байгаа өнөө үед кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх шаардлага бий болсон.

 Тиймээс Онцгой байдлын байгууллагаас Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 онд батлагдсантай холбогдуулан чухал мэдээллийн дэд бүтэцтэй, төрийн нэгдсэн хамгаалалтын сүлжээнд холбогдож, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн баримт бичиг шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ