Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

A- A A+

УОК-ын Шуурхай штабын шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, зөвлөмж зөвлөгөө, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элсэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдсантай холбогдуулан  малчид, хоршоологчдоо сонсох, санал хүсэлтийг нь авах, зөвлөн туслах чиг үүрэг бүхий  орон нутгийн шуурхай бүлгүүд 330 суманд хүрч ажиллалаа.

Түүнчлэн өвөлжилтийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор байгуулагдсан УОК-ын  Шуурхай штабт яам, агентлагаас бүрдсэн нийт 13 байгууллагын 50 гаруй алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.