Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, Монгол-Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -8…-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 17-нд салхи Алтайн салбар уулсаар, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулахраг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 07:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х11 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 700 ширхэг боодолтой өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 16:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд их хэмжээний шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 12:15-ны өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна газар гэсгээх зорилгоор /100 орчим метрийн урттай/ их хэмжээний шахмал түлш шатааж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гараашийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 10х13 метрийн хэмжээтэй автомашин угаалгийн газрын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 04:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн "Сүүл өндөр уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:03 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7000 га орчим талбай түймэрт өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/16
Шинэ мэдээМонгол Улс, ОХУ-ын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах, эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт” Эрхүү мужийн Байгалиас эрэн хайх, аврах отрядад энэ сарын 16-22-ны өдрүүдэд болж байна.
2024/12/16
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2024/12/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ