Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-18-нд өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус гудамжинд цахилгаан дамжуулах агаарын шугам шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, гал тогооны тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд 4x6 метрийн хэмжээтэй цахилгаан халаагууртай төслийн загвар байшингийн шалны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшингийн дээвэр шатаад байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 09:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багийн “Хүрэн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 156 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Subaru Sambar” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багт автомашин, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 21:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 7.5x5 метрийн хэмжээтэй гарааш, “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 03:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 8 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.