Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Гарц шийдэл” хэлэлцүүлгийн үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Болдбаатар “Гамшгаас урьдчилсан сэргийлэх болон гамшигт өртсөн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх зааварчилгаа танилцуулга” сэдвээр илтгэл танилцууллаа.
Энэ сарын 10-11-ны өдрүүдэд болсон тус хэлэлцүүлэгт ХЗДХЯ болон харьяа байгууллагууд, ОБЕГ, ЦЕГ болон Дүүргийн Цагдаагийн газар, ХЭҮК, ХЭҮТ, ХБХЭХҮЗ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт, эрх, эрх зүйн орчин, дэд бүтэц, хүртээмжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөлдлөө.

2024/12/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/12/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/12/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ