Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүл багасаж, нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 09-нөөс 12-ныг хүртэл хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгад цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 15 давхар барилгын 5 давхарт цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 02:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Tacoma” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Начин багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6 ханатай гэр, 4x3 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/11
Шинэ мэдээТүүнчлэн 100 мянган хүн амд харьцуулсан сургалтын хүртээмж өмнөх оноос 51.8 хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт өмнөх онтой харьцуулахад 8.36 хувиар өссөн байна.
2024/12/11
Шинэ мэдээТүгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ.
2024/12/11
Шинэ мэдээСарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.