Төслийн хүрээнд хамтарсан богино хугацааны дадлага сургуулийг анх удаа зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн шинжээчид энэ 02-06-ны өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад ажиллалаа. 

Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Грюненфелдээр ахлуулсан төлөөлөгчид ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг болон ажлын хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, төслийн явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм.

 Энэ үеэр хоёр багийн хамтарсан богино хугацааны дадлага сургуулийг анх удаа “Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн журам”-ын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа.

Мөн  ОБЕГ-ын удирдлага болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, түүний харьяа “Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба”-ны төлөөлөгчидтэй гурван талт цахим хурлыг зохион байгуулж, энэхүү төслийн гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, БНХАУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын Онцгой байдлын албаны аврах ажиллагааны багийг үнэлэх айлчлалыг ирэх 2025 онд зохион байгуулахаар тохиролцлоо.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ