Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болж,  олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацд суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч тэргүүлэгч хүрээлэн болгох зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 457 судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг туурвиж, нийтийн хүртээл болгосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хурал, инновацыг нэвтрүүлэх бүтээлийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг юм. 

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хүрээлэнгийн Хими, цацрагийн лаборатори, Галын лабораториудтай танилцаж, ашиглаж байгаа багаж хэрэгслийн хүрэлцээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ