Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, -8…-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-наас 10-ны хооронд Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн С-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан түгээх под станц шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах байгууламж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Той шивдэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 286 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, 51°32'24.0"N 100°47'24.0"E/ 12.05-ны өдрийн 06:16:56 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12.05-ны өдрийн 06:27 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Иргэдийн хурлын дарга, Ханх сум дахь аврах бүлгийн дарга, малчин нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. 07:16 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Бусад төрлийн осол /ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /1 нас 9 сартай, эрэгтэй/ цоожлогдсон байсныг ажиллаж хаалгыг онгойлгож өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/05
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/12/05
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/12/05
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.