Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элсэж, хөнгөлттэй зээлд 5408 хоршооны 17,089 малчин хамрагдаад байгаа аж.

Ингэснээр Хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 гаруй хувийг малчин хоршоологчид хөрөнгө оруулалтын зээлээ өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.


Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлтийг авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллах юм.
2024/12/04
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/12/04
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/12/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ