Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн сургалтад хамрагдаж байна

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл байгуулагдан 6 жилийн хугацаанд үндэсний болон аймаг орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь зөвхөн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй тул тус зөвлөлд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд олон нийт, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл олон нийт зэрэг олон салбарыг хамарсан төлөөллөөс бүрдэж эрсдэлийг бууруулахад хамтын хүчин чармайлт, зорилгын дор үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлага, чиг хандлагаас суралцах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв, Дэлхийн боловсрол сургалтын төвөөс аймаг, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн бууруулах үйл ажиллагаа ба эрт зарлан мэдээлэх систем” сэдэвт сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулж байна.

Тус сургалтад гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 38 хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтад оролцогчид сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, цаг үетэй зэрэгцэж бус, түрүүлж алхаж, сэтгэж, санаачилгатай ажиллах боломж нэмэгдэх юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.