Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албан ёсны зөвшөөрөлтэйгээр "Гал түймрийн үеийн агаарын солилцоо” номыг орчуулан, олны хүртээл болголоо.

Тус номыг ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Амгалан орчуулж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Энхтүвшин (Ph.D.), бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар нар хянан тохиолдуулсан байна.

Англи хэлнээс хөрвүүлсэн энэхүү бүтээлийн зохиогч нь Шведийн галын аюулгүй байдлын доктор Стефан Свенссон бөгөөд номонд гал түймрийн үеийн агаарын солилцоо, хорт хий, утааны тархалтын үндсэн зарчмууд, агаарын солилцоог хэрхэн хийх, эерэг, сөрөг даралтад агааржуулалт, янз бүрийн барилга байгууламжид нээлхий гаргахтай холбоотой үүсэх боломж, бэрхшээлүүдийн талаар тайлбарласан.

Мөн хэд, хэдэн нөхцөл байдлын жишээ, түүнчлэн гал түймрийн үеийн агаарын солилцоотой холбоотой тактикийн талаарх ерөнхий үндэслэлийг оруулсан гэдгээрээ сургалтын үйл ажиллагаанд зориулагдсан боловч гал сөнөөгчид болон бусад сонирхогч бүх хүмүүст зориулагдсан байна.
Энэ төрлийн чиглэлийн монгол хэл дээрх анхны орчуулгын бүтээл гэдгээрээ онцлогтой юм.

2024/12/02
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/12/02
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/12/02
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.