"Фенгал" хар салхи Энэтхэгийн Пудучерри хотыг дайрч их хэмжээний аадар бороо орсны улмаас 3 хүн нас баржээ

A- A A+

 

Энэтхэг Улсын Пудучерри хотод 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд "Фенгал" нэртэй хар салхи 90 км/ц (25 м/сек) хурдтай шуурч, хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж гурван иргэн амь насаа алдан, олон тооны тээврийн үйлчилгээ тасалдсан зэрэг их хэмжээний хохирол учруулжээ. 

Пудучерри мужид 24 цагийн дотор 484 мм (19.06 инч) бороо орсон нь сүүлийн 30 жилийн хамгийн их хэмжээний хур тунадас орж, үерийн гамшигт нэрвэгдээд байна. Тус улсын эрх баригчид Тамил Наду, Андхра Прадеш, Керала, Карнатака мужуудад Улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаж, бүс нутгийн загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоож, далайд байгаа загасчдыг эрэг рүү буцахыг зөвлөж байгаа аж.
Шуурганы улмаас Ченнай нисэх онгоцны буудал хаагдаж, 226 нислэг цуцлагдаж, хотын захын галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 50 гаруй авто зам усанд автсан байна. Ченнай хотод борооны улмаас гурван хүн амиа алдсаны хоёр нь цахилгаанд цохиулан нас барсан байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: the watchers.news 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ