“Аврагч-2024” тэмцээнд 17 баг мэдлэг, ур чадвараа сорьлоо

A- A A+

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын нэрэмжит "Аврагч-2024" тэмцээнийг 24 дэх жилдээ зохион байгууллаа. 

Тус тэмцээн нь төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн анги, албад, анхны тусламжийн нөхөрлөлүүдийн гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг сорьдог гэдгээрээ онцлогтой. 

Энэ жилийн тэмцээнд нийт 17  багийн  187 ажилтан, албан хаагч оролцож, жагсаалын үзлэг, обьектын болон ой хээрийн түймэр, үер, усны осол, малын гоц халдварт өвчин, химийн хөнөөлийн голомтын үед авах арга хэмжээ, нэрвэгдсэн иргэдэд анхны тусламж үзүүлэх болон хууль эрх зүй гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, шилдгүүдээ тодруулсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ