Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн зун Монгол орны ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж, зуншлагын байдал 2024 оны наймдугаар сарын сүүлчээр нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ганц, нэг сумдаар муу, бусад нутаг буюу 20 гаруй хувьд дунд байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байна. Мөн 2025 оны нэг хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутгаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байна.

 

Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр яам, агентлаг, аймаг, нийслэл, төв, орон нутгийн хэмжээнд холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ