Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаанд эхний шалгаруулалтад нийт 23 бүтээл ирсэн бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 11 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Бүтээлийн төрөлд  ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, судлаач, дэслэгч Э.Энхсувд, судлаач, дэслэгч О.Батболд нарын “Гал унтраах бодис, бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны үр дүн” бүтээл тэргүүлсэн бол эрдэм шинжилгээний төрлийн тэргүүн байрт “Монмал” ХХК-ийн мэргэжилтэн Т.Билгүүнтөгсийн “Манан тооцоолын технологид суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлагын жишиг систем” сэдэвт бүтээл шалгарсан юм.

Харин өгүүллийн төрлийн дэд байрыг АШУҮИС, МАУОУС-ийн Дотор өвчин судлалын тэнхим, академич, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн доктор, профессор С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа нарын “Цар тахлын үед Монгол уламжлалт эмийн нөөц бүрдүүлэх, хэрэгцээ, туршлага, боломж” сэдэвт бүтээл, гутгаар байрыг Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Д.Нарантуяа нарын “Зудын эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх “Хот айл” судалгааны ажлын үр дүн, тусгай байрыг мөн хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, дэд хурандаа С.Байгалмаа, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Саранцэцэг нарын “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах стратегийн нөөц бүрдүүлэх асуудал” сэдэвт бүтээл тус тус эзэллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ