“Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны XXV олон улсын бага хурал”-д оролцлоо

A- A A+

Саудын Арабын хаант улсын Рияад хотноо зохион байгуулагдсан “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны XXV олон улсын бага хурал”-д ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны дарга, бэлтгэл хурандаа Б.Баттөмөр нар оролцоод ирлээ.

Хурлаар 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тайлан, 2024 оны гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан талаарх үр дүн болоод бусад зохион байгуулагдсан олон улсын тэмцээний талаар хэлэлцсэн юм.

Мөн “Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн дээд амжилтыг батлах тухай тогтоол”-ыг баталж, 2025 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.

Бүгд найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав

Архангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.