“Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлын арга хэмжээнд ОБЕГ-ын Галын түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан нар оролцож, амжилт хүссэн юм.

Хуралд ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, технологийн их сургууль, ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ШУТИС, УЦУОСШХ, Онцгой байдлын сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, алба хаагч, сонсогч, суралцагчид оролцсон байна.

Тус хурлаар гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, хойшид авч хэрэгжүүлэх инновац, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр олон улсын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хурлын үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулж, эмхтгэл хэвлүүлэхээр  боллоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.