Алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа

A- A A+

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Хүндэт тэмдэг”-ээр нэг,  “Тэргүүний ажилтан” тэмдгээр 11, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 7 буюу нийт 19 алба хаагчийг шагнасан юм. 

Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 7, хошууч цолыг 9, ахмад цолыг 4, ахлах дэслэгч цолыг 5, дэслэгч цолыг 2 алба хаагчид тус тус олголоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа болон тулгын чулууг тавилцсан үе, үеийн ажилтан, алба хаагчид та бүхэн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон энэхүү түүхт өдөр ажил, үйлсээ үнэлүүлж, цол нэмсэнд баяр хүргэе. Шагнал, урамшуулал гэдэг ажил, үйлсийн хэмжүүр ч үүрэг, харицлага дагаж байдаг онцлогтой. Алба хаагчид та бүхний минь хийморь босоо, ажил, үйлс нь өөдөө байж, амжилт бүтээл нь арвин байх болтугай" гэлээ. 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ