Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагналаа

A- A A+

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол гардууллаа.

Онцгой байдлын байгууллагаас  тус ээлжинд 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.

Ахлах дэслэгч цолыг НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Нарантуяа, ахлах ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Э.Батлхагва, ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шалган нэвтрүүлэн, дэд ахлагч О.Бат-Эрдэнэд олгосон бол “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр нэг, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр дөрөв, “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр зургаан алба хаагчийг шагналаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Эх орныхоо болон Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн алба хаагч та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэндээ болон та бүхнийхээ гэр бүлд хамгийн сайн сайхаын бүхнийг хүсэн ерөөе" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ