Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -26...-31 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -21...-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 08:53 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Toyota Prius-11” загварын суудлын автомашины хойд талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэгт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр Согоот 1 дүгээр баг байшингийн нам даралтын зуух буудаж гал гарч байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/21
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/11/21
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/11/21
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.