Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 0…+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 24-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Бичигт боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хураалттай 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х2.50 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн эд хогшил, дээврийн хэсэг, амбаар, хашаа, хураалттай түлшний мод тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Найрамдал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ сендвичин барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 80х13 метрийн хэмжээтэй өргөтгөлийн сендвичин барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 33 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “33 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “CNC” загварын зүтгүүрийн бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 27 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 05:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/20
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2024/11/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/11/20
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.