Онцгой байдлын салбарын бүх шатны алба хаагчид үйл ажиллагаагаа стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албаны ахлагч бие бүрэлдэхүүнтэй уулзаж, 2024-2028 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, зудын гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээ, алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын салбарт 2025-2028 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого зэрэг онцлох асуудлын хүрээнд мэдээлэл хүргэсэн юм.

Тухайлбал, Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлснээр учирсан хохирлын хэмжээ 45 гаруй хувиар, амь насаа алдсан хүний тоо 11 хувиар буурсан байна.

Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахад анхаарч шат шатандаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийг баталсан. Иймд салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа энэхүү стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.

Бүгд найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав

Архангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.