Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус дүрмийг таниулах, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэг чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр, Хэнтий аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, сумын мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал суманд ажиллаж байна.

Энэ үеэр гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, харилцаа холбоо зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг шалгаж, бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

2024/11/14
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/11/14
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/11/14
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.