Ослын үеийн удирдлагын системээр ажиллах аргазүйд суралцлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг  зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтаар ослын үеийн удирдлагын тогтолцооны бүтэц, ослын үнэлгээ болон зорилгод тулгуурласан удирдлага, нөөцийн менежмент, гамшиг, ослын үеийн төлөвлөлт сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олгож, ослын үеийн удирдлагын системээр ажиллах аргазүйд суралцсан юм.

Мөн улсын хэмжээнд зонхилон тохиолддог ой, хээрийн түймэр, үер, усны ослын үед хэрхэн ажиллах талаар бүлгийн дадлага хийж, туршлага солилцлоо.

АНУ-ын Ойн албатай хамтран 2023 оноос хойш “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг чадавхжуулж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ