Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Булган, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар -7...-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +3...+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 17, 18-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан.      Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз, хана, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын тааз тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо айлын байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 17:28 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 3 өрөө байр /107 метр2/ шатаж байсныг ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан. Нийслэлийн Аврах ангийн аврах бүлгийн эмч 16 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 1800 ширхэг боодол өвс, 16 метр хашаа тус тус шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 31 дүгээр хороо байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 6х5 метрийн хэмжээтэй  галлагааны өрөөний  дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 7 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай осол: 

-  Автозамын тээврийн осол: Ховд аймаг, Зэрэг сум Бураа багийн "Эрэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ Ачааны автомашин авто замын хажуу руу унаж жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  иргэн Э-ын  “Scania” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Э автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргасан. 

Завхан аймаг, Алдархаан сум Богдын гол багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25  км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 05:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчдыг очиж Баянхонгор аймгаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б /37 настай, эрэгтэй/-ын  “Алпард” загварын суудлын автомашиныг ажиллаж, цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.