Гамшгийн эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн санал санаачилгуудыг хэлэлцэж байна

A- A A+

Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төвөөс Япон Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газартай хамтран тус улсын Ханой хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн хурал 2024”-д УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү оролцож байна.

Тэрбээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, ахиц дэвшил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, саналаа хуваалцлаа. 

“Уур амьсгалын өөрчлөлтийг тогтвортой даван туулах оновчтой шийдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн үндсэн зорилтын хүрээнд болж байгаа тус хурлаар энэ оны есдүгээр сард Вьетнам улсад тохиолдсон "Яги" хар салхины нөлөөллийн тайлан, сорилтод чиглэсэн тусгай арга хэмжээнүүд, гамшгийн эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн санал санаачилгуудыг хэлэлцэж байна. 

Хуралд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн гишүүн болон зөвлөх 38 улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгч оролцож байгаа юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ