“Бүс ба зам” зохицуулагчдын хурал, залуучуудын яриа хэлэлцээрт оролцож байна

A- A A+

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас түүний харьяа Олон улсын хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Бүс ба зам” зохицуулагчдын хурал, залуучуудын яриа хэлэлцээрт Монгол Улсаас  БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны дэд сайд Шю ЖиаАйтай хийсэн уулзалтаар Монгол Улсыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын зохицуулагчдын хурлыг 2023 онд анхлан зохион байгуулсан.

Тус хурлаас  батлан гаргасан 4 бүлэг 14 заалт бүхий хамтын ажиллагааны санаачлагын хүрээнд “Бүс ба зам” гамшгийн удирдлагын залуучуудын санал солилцох, яриа хэлэлцээрийг зохион байгуулж байна.

Тус хуралд 27 улс, олон улсын байгууллагын 37 төлөөлөгч оролцож байгаа юм.

БНХАУ  “Бүс ба зам” санаачилгын хүрээнд гамшгаас хамгаалах салбарын Сайд нарын хурлыг 2021 онд санаачлан зохион байгуулж, механизм байгуулах саналыг дэвшүүлэхэд Монгол Улс дэмжсэн анхны орон болж, түүнээс хойш үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ