Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.




ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Крис Нобл болон Ойн албаны сургагч багш нар сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.


Монгол улс гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ослын үеийн тогтолцоог ашиглаж өөрийн орныг гамшигтай тэмцэхэд олон улсын туршлагаас суралцаж, тулгарсан асуудлыг даван туулах, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх, холбогдох дүрэм, журмыг боловсруулахад ашиглах замаар ослын үеийн удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага бий болсоор байна.


Тиймээс хэрэгцээ шаардлагад үндэслэн алба хаагчдыг гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд ослын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, сургагч багш нарыг бэлтгэн, тэднээр дамжуулан цаашид сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

2024/11/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/11/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/11/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ