Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Увс аймгийн зарим сумдад цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 13, 14-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 06:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 4х5 метрийн хэмжээтэй агуулахаар ашигладаг байшин дотор хураалттай 5 ханатай гэр, хүнсний ногоо тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “4 дүгээр подъём” гэдэг газар /Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, Орхон аймгийн төвөөс зүүн хойд зүгт 27 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 24х5 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Завхан аймгийнБаянхайрхан сумын Төөнөт багийн “Тасархай-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км, Тэс сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Энх багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 43 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1 км/ “Хадан хошуу” гэдэг газраас Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд тал хэсэг нь суусан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин тогтоол усанд сууж, татан гаргах боломжгүй байсан тул иргэдийг уснаас аюулгүй гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд айлаас урьд шөнөөс эхлэн хиншүү үнэртсэн, дотроо хүнтэй байж болзошгүй тул хаалгыг нь онгойлгоод өгөөч гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 09:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж айлын тагтаар дамжин дотогш ороход тус тоотод хүн байхгүй, цахилгаан тогоонд хоол шатаж унтарсан байсныг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д /65 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ