ДЭМБ-ын Гамшгийн үеийн яаралтай тусламжийн баг, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн үеийн яаралтай тусламжийн багуудын Олон улсын VI хурал”-д ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор оролцож, туршлага солилцлоо.

Энэ сарын 03-08-ны өдрүүдэд болсон тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд мөн хамрагдсан байна.

Олон улсын уулзалт, хуралд дэлхийн 130 гаруй улсын 1300 гаруй төлөөлөгч оролцож, үндэсний болон олон улсын түвшинд эмнэлгийн яаралтай тусламжийн багуудын үүрэг гүйцэтгэлт, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, сайн туршлага солилцон, 2025-2030 оны стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замын талаар санал зөвлөлдлөө.

Монгол улсын хувьд ДЭМБ-ын 2021 оны эмнэлгийн яаралтай тусламжийн багийн ангилал, стандартыг удирдамж болгон "Гамшиг, ослын үед гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж"-ийн багийг байгуулж, үндэсний болон орон нутгийн түвшинд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
2024/11/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/11/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/11/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ