ОБЕГ-ын Санхүү ар талын газраас нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах анги, нөөцийн барааны нярав нарын сургалтыг НОБГ-ын сургалтын танхимд энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд албанд шинээр нэвтрүүлж байгаа санхүү бүртгэлийн программын танилцуулгыг хийж, ажиллах дадлага хийсэн юм.

Мөн санхүүгийн үйл ажиллагаа болон няравын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, ашиглалт, ар талын хангалтын журмын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
2024/11/08
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/11/08
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/11/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ