“Удирдах ажилтны манлайлал, ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран “Удирдах ажилтны манлайлал, ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 ОБЕГ, НОБГ-ын анги байгууллагуудын хэлтэс, тасгийн дарга нар хамрагдаж байгаа тус сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, амжилт хүслээ.

Тэрбээр "Сургалтаар эзэмшсэн мэдлэг, мэдээллийг хамт олон, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэвшүүлэх,  удирдах албан тушаалтны манлайлал, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Сургалтаар ҮБХИС, ДХИС, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд аюулгүй байдлын орчин, нөхцлийг үнэлэх, шийдвэр гаргах, байгууллагын аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын ур чадварыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, орчин үеийн удирдлагын арга, хэлбэрийг ашиглах, байгууллагын соёл, удирдах ажилтны ёс зүй, манлайлал, ур чадвар, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ