Төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүйн чиглэлээр нэгдсэн мэдээлэл өглөө

A- A A+

Алба хаагчдын ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны  анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Төрийн албаны зөвлөлийн  болон Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан  болон ОБЕГ, АТГ, нийслэлийн прокурорын холбогдох мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүй, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн Хүний нөөцийн Үндэсний төвийн сургагч багш  Н.Цогжавхлан “Ажлын байрны ёс зүй” сэдвээр илтгэл танилцуулсан бөгөөд зөвлөгөөнд ОБЕГ-ын даргын зөвлөл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, Ёс зүйн хорооны дарга, гишүүд хамрагдсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ