Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -2...-7 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд баруун аймгуудын нутгаар, 09, 10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2....+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -7....-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 9, 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 10 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны дрийн 02:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Архангай аймаг, Цэнхэр сум Алтан-Овоо багийн "Бумбаны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ Алтан-Овоо багийн "Бумбаны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 13:15 цагт унтрааж, хүлээлгэн өгсөн . Уг гал түймэрт урдчилсан байдлаар 1 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/11/05
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/11/05
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.