Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй 2015 оноос хойш таван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн үйл ажиллгааны тайлан, үр дүнг хэлэлцэн, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, 2025-2028 онд хамтран ажиллах “Санамж бичиг”- ийг байгууллаа.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, үндэсний хөтөлбөр, нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг, Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, гамшгийн хор уршгийг арилгах олон улсын “Говийн чоно” дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа зэрэг нийт 500 гаруй удаагийн сургууль, дадлагыг хамтран зохион байгуулахад 780000 гаруй иргэнийг хамруулсан байна.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр, хүмүүнлэгийн өдөр, Олон улсын иргэний хамгаалалтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх, тодорхой сэдвийн дор аян уриалга гарган уралдаан, хэлэлцүүлэг, тэмцээн зэрэг иргэд, олон нийтэд чиглэсэн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг өрнүүллээ.

Цаашид “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулна.
2024/11/04
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/11/04
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/11/04
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.