Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ штабын бүрэлдэхүүн, НДЕГ, ХХҮЕГ-ийн алба хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Энх-Амгалан нар мэдээлэл өгсөн юм.

Алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, галын аюулгүй байдлын талаар мэдлэгээ дээшлүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

2024/11/01
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/11/01
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/11/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ