ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Онцгой байдлын байгууллагаас тууштай хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний үйл ажиллагаанаас хамааралтай гамшгийн төрөл зүйлтэй шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо, судалгаатай тэмцэх үүргийг чанартай, үр дүнтэй гүйцэтгэж чадах эсэх нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага, мэдлэг чадвар, сахилга бат, багийн чадварлаг гар нийлэмжтэй ажиллагаанаас хамаарна. Ийм учраас Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, олон талаар чадваржуулж, аюулгүй байдлыг хангах нь Онцгой байдлын ерөнхий газрын анхаарлын төвд байнга байж, бүх талаар бэхжүүлж өгөх нь тэргүүн зэргийн зорилго юм. “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт цуврал арга хэмжээ ч энэ зорилгоор төв, орон нутагт Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн оролцоотойгоор үргэлжлэн явагдаж байна” гэлээ.

Сэдвийн хүрээнд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх тэнхимийн профессор, дэд хурандаа Энхтүвшин “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сургалт, бэлтгэл, хөгжлийн асуудал”, ОБЕГ-ын Хяналт, шалгалтын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын аюулгүй байдал”, Санхүү, ар талын газрын хэлтсийн Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийн асуудал”, ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Ариунбилэг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хангалтын асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд гаргасан санал, хүсэлтэд үндэслэн зөвлөмж гаргана.




.jpg)
2024/10/31
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/10/31
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/10/31
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.