Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус системийг хөгжүүлснээр гамшиг, онцгой байдлын үед гарсан халдварт өвчин, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ үзүүлэх бүхий л үйл ажиллагааны үед онц байдлын үеийн удирдлагад шаардлагатай бодит мэдээ, мэдээллийг цаг тухайд нь танилцуулах, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЦХИХХЯ, ЭМЯ, Боловсролын яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОБЕГ, ХХЕГ, ТЕГ, ГЕГ, УБЕГ, ЦЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, ЭМДЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НЭМҮТ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Автотээврийн үндэсний төв”, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв”-ийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системтэй болсноор халдварт өвчний дэгдэлт болон тандалт бусад арга хэмжээний талаар салбар дундын мэдээлэл солилцох, хөл хорио тогтоосон үед хот дотор болон хот хооронд зорчих тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн, асуумж судалгаа авах, хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, болзошгүй үйл явдлын үед олон талт эх сурвалж ашиглан мэдээ, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх боломж бүрдэх юм.

2024/10/29
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/29
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ