Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо, Орхон, Төв аймгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...+2 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

Гал түймэр: 

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгорморьт багийн 1 дүгээр хэсэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны 08:44  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 10х15  метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.      

Өмнөговь аймаг, Ханбогд сум Баян багийн “Баян хөөвөр” хорооллын 7 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн тухай дуудлагыг 10.28-ны  өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8x13 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 хэмжээтэй угаалгын өрөөний усны халаагуур шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн задгай хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн 3 дугаар байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 00:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдын очиход хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР        

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ