“Аврагч” мэргэжлийн зөвлөлийн хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллагын дэргэдэх “Аврагч” мэргэжлийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр ДХИС-ийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Багш хөгжлийн төв”-д боллоо.

Хуралд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга, хурандаа  Б.Батжаргал, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, Бие бүрэлдэхүүний сургалтын тасгийн дарга, дэд хурандаа Н.Цоггэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч З.Отгонзаяа, АМСҮТ-ийн сургалтын арга зүйч, хошууч Г.Эрхэс, Онцгой байдлын тэнхимийн багш, алба хаагчид оролцсон юм.

Хуралдаанаар мэргэжлийн боловсрол олгох “Аврагч” нэг жилийн хөтөлбөр, мэргэжлийн сургалтын “Аврагч-гал сөнөөгч”, “Гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлийн хөтөлбөрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс ирүүлсэн дүгнэлтийн дагуу хөтөлбөр сайжруулах талаар хэлэлцлээ. 

Мөн мэргэшсэн жолоочийг “Гал унтраах автомашины шатны техникч” хөтөлбөрөөр 45 хоногийн хугацаатай мэргэшүүлэн сургахаар, “Аврагч-усчин” мэргэжлийн сургалтыг жилийн хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн “Аврагч-химичин”, “Аврагч-тэсэлгээчин”, “Аврагч-шүхэрчин” мэргэжлийн сургалтуудыг Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагатай үед зохион байгуулахаар боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ