Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн нутгаар бороо, цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

Гал түймэр: 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум  “Их овоо” гэдэг газар, төв зам дагуу /ангийн байрлалаас зүүн хойд зүгт 15 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09:02 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн “Porter” загварын автомашины мотор хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн 13х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг  24 дүгээр хороо  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын эзэмшлийн 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган Бор толгой баг гал гараад байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 03:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 10х4 хэмжээтэй модон байшингийн 3х4 хэмжээтэй модон амбаарын дээвэр хэсэг, түлээний мод шатаж байсныг ажиллан унтраасан.

2. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр:Дундговь аймаг, Хулд сум Бүлээн багийн "Шар цохио" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70км, сумын төвөөс урд зүгт 13км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус  сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.