Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

A- A A+

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Онцгой байдлын газраас хамтран “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн 15  бүтээлээс хоёрдугаар шатанд тэнцсэн найман илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ц.Одбаярын "Хил орчмын бүсэд зонхилон тохиолдох гамшгийн төрлүүд, гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал" сэдэвт бүтээл тэргүүлсэн бол ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаагийн "Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх асуудал" бүтээл дэд байрыг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Ууганбаатарын "Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь гамшгийн эрсдэлд үзүүлэх нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, харилцан хамтын ажиллагаа" бүтээл гутгаар байрт шалгарсан бол тусгай байрын шагналыг ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэгийн "Сэлэнгэ аймгийн хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймрийн эрсдэлд хийсэн шинжилгээ" сэдэвт бүтээл хүртлээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ