Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж, эрэлч нохойн үзүүлбэрийг сонирхууллаа

A- A A+

БНФУ-ын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн “Гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-өөр нийлүүлэгдсэн гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэл болон Монгол орны байгаль орчин, цаг уурын онцлогт хэрхэн нийцэж байгаатай танилцсан юм.

Мөн Үндэсний аврах бригадаас ашиглаж байгаа багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлж, өндрөөс аврах ажиллагаа, эрэлч нохойн үзүүлэх тоглолтыг сонирхууллаа. 

Ийнхүү ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн урилгаар БНФУ-ын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Колкомбе тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийсэн айлчлал өндөрлөж байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ