Уур амьсгалын өөрчлөлт: 2100 он гэхэд манай гарагийн цаг агаар цельсийн 3.1 хэмээр нэмэгдэж дулаарна

A- A A+

НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар өнөөгийн хэрэгжиж буй бодлого нь 2100 он гэхэд дэлхийн дундаж цаг агаар цельсийн 3.1 хэмээр нэмэгдэж дулаарна гэжээ. Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна.

2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.

Ирээдүйд авах арга хэмжээ өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд цельсийн 2,6 хэмээс 2,8 хэмийн дулаанд байлгахаар тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын бохирдолтой тэмцэх/ тайланд дурдсанаар улс орнууд 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 3.1 С (5.6 F) хэмээр нэмэгдэж дулаарна гэж дүгнэжээ. Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн үр дүнгээс харагдаж байгаа юм. Тухайлбал дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 оны хооронд цельсийн 1.3%-иар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээний шинэ дээд түвшинд хүрсэн гэж тайланд дурджээ.

Уур амьсгалын өнөөгийн бодлого нь дэлхийн дулаарлыг энэ зууны эцэс гэхэд цельсийн 3.1 хэмээс давахад хүргэнэ гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдсан. Цельсийн 3.1 хэм гэдэг нь арав гаруй жилийн өмнөх хэмтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэм юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт хэлсэн үгэндээ "Бид дэлхийн бөмбөрцгийн маш нарийн олсны эрмэг дээр явж байна" түүнчлэн "Өндөр хөгжилтэй улс орны удирдагчид агаарын бохирдлын зөрүүг арилгахгүй бол, бид цаг уурын гаралтай гамшигт үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар толгойгоо гашилгахад хүрэх нь байна" гэж мэдэгдэв.

"Хэрэв бид 2030 он хүртэл, ялангуяа G20-ийн гишүүн орнуудын хувьд дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он хүртэлх цаг уурын өнөөгийн зорилтдоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд тийм ч их ахиц дэвшил гаргаагүй байна" гэж тайлангийн шинжлэх ухааны ахлах редактор Энн Олхофф хэлсэн байна.

Тиймээс  улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар илүү их анхаарал хандуулж,  арга хэмжээ авах шаардлагатай тулгараад байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж:https://www.reuters.com 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.