Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газраас “Аврагч-тэсэлгээчин” сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа.
Онол, дадлага хосолсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 42 аврагч-тэсэлгээчин хамрагдсан бөгөөд ОБЕГ, ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт, судалгааны төв, "Тэсрэлтийн хүч" ХХК-ийн багш, мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.
Алба хаагчдад үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын төрөл, хор аюулын лавлах мэдээлэл, нэр төрөл, хэрэглээ, шинж чанарын тухай мөн тэсрэх материал устгахад тавих шаардлага, хууль эрх зүйн орчин болон Монгол Улсад сүүлийн дөрвөн жилд тохиолдсон тэсэрч дэлбэрэх бодисын ослын талаар мэдлэг олгож, харилцан туршлага солилцлоо.

Сургалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Зүүнтүрүүний дайрганы ил уурхайн талбайд хээрийн дадлага хийж, онолын мэдлэгээ бататгалаа



2024/10/24
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/24
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ