Хамтын ажиллагааны талаар санал солилцов

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе, хурандаа Марк Разафиндранали, хурандаа Винсент Тиссиер Да Маллраис болон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Бауманн нар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тодруулбал төслийн хүрээнд нийлүүлэгдсэн ангар, дэд бүтэц, нисдэг тэрэг, сургалтын дадлагажуур болон нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний сургалтын үйл явцтай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус анги нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 139 удаагийн шуурхай дуудлагаар 193 иргэн буюу 144 насанд хүрсэн иргэн, 49 хүүхдийн эрүүл мэндийг авран хамгаалж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Цаашид баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн төвүүдэд нисэх нэгж байгуулан, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ