Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хотын бүх хороолол үерт автаад байна

A- A A+

2024 оны 10 дугаар сарын 21-ний даваа гарагаас хойш Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хотын бүх хороолол үерт автаж, зам гүүр эвдэрч, 60 хүн амь насаа алджээ. Нас барсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байсан байна. Нийт гурван мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. 

Дэд бүтцэд учирсан хохиролд хамгийн багадаа 30 байшин нурж, 12 гүүр нурсан зэрэг нь тус бүс нутгийн сургуулийн үйл ажиллагаа тасалдахад хүрчээ. 
Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас үерийн гол шалтгаан нь ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй байсан талаар мэдээлджээ. Орон нутгийн засаг захиргааны барилгад хамгийн их хохирол учирсан бөгөөд Онц байдал зарлаад байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: cnn.com 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ