Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулах гэж байна.
Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, Онцгой байдлын албаны сургалт, эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох, байгалийн аюулт үзэгдэл, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой техникийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх дэд сэдвийн хүрээнд өгүүллийг хүлээн авах юм.
Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ, ДХИС, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд оролцогчдын өгүүллийг ирэх арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны танхимд хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
2024/10/24
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/24
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ